УИХ-ын гишүүн С.Жавхлан НББШУБХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Жавхланг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулаад, санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.
