Байтаг Богдын тулаан

Байтаг Богдын тулаан


7 жил

 Өнөөдөр нээлтээ хийх Маш нууц 2 буюу "Байтаг богд" МУСК-ны үнэн бодит түүхийг хүргье. 

МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ БҮХНИЙ МАРТАЖ БОЛОХГҮЙ ҮНЭН

Байтаг Богд уул нь Монгол улсын Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог уул. Оргил нь 3400 метр өндөр. Бүдүүн Харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол эх авч урсдаг. Шинэсэн зураа төгөлтэй. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947 оноос 1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүх бичлэгт Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэглэдэг бөгөөд уг тулалдаан болсон газар дурсгалын хөшөө босгосон байдаг.


1948 оны долдугаар сарын 8-нд өглөө бүдүүн харгайтын голоос ус авч байсан цэрэг урсгал даган морины шинэхэн хомоол урсаж ирснийг авч хувааж үзхэд тэрхүү хомоол нь тэжээлээр хооллож байсан морины хомоол байсныг ангийн дарга Хаянхирваад илтгэсэн байдаг. Улмаар тандалт хийлгэхэд Бүдүүн Харгайтын гол дагуу их олон морь, хүмүүсийн хоорондоо ярилцах дуу чимээ сонсогдсон бөгөөд 150-170 орчим бүрэн зэвсглэсэн хил зөрчигч казак цэргүүд байсан байна. Эдгээр цэргүүдийн гол зорилго нь хилийн постыг устгаж амьд хэл олзлох зорилготой байжээ. Манааг ахлаж байсан Хаянхирваа дунд талын командын өндөрлөгт хилчин Баянгийн хамт, Баруун гар талын нэргүй өндөрлөгт тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Tэгшээ, Даваадорж, Зүүн гар талын нэргүй өндөрлөг толгойд хилчин Чойжин, Гончигзэвэг, Архад нарыг байрлуулан байр эзлүүлсэн байна. Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхирваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа.

Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтосон төдийгүй шилбэний хугархай ясных нь хөндийрүү шороо чулуу чихэгдсэн байсан. Тэрээр өндөрлөгийнхөө гурван хадтай хэсгийг тойрон байлдсан байдаг бөгөөд мөлхсөн газраар нь хугархай шилбэ нь чирэгдэн үзүүртэй юм чирээд явсан юм шиг зураасууд гаргасан байсан гэдэг. Эрэлхэг гурван хилчин бүх сумаа дуустал байлдан пулемётоо хаданд саван эвдээд эцсийн гранетаа элгэндээ тэврээд хамтдаа тэсэрч эх орндоо халуун амь бүлээн цусаа зориулсан байна. Нэг нь цээжин бие бөгсөн биеээрээ хуваагдан тасарсан байсан бол нөгөө хоёр нь хүн танихын аргагүй царайтай болсон байсан бөгөөд гүзээнд ус хийсэн юм шиг толгой нь хөөж цэлдэн хөх болсон байсан гэдэг. Хаянхирваа, Гончигзэвгэ, Чойжин нар бүслэлтээс буудалцан мултарсан боловч газрын бартаа, хад чулуу, ашиггүй байрлал зэргээс шалтгаалан туслаж чадаагүй байна. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны долдугаар сарын тавны өдрийн тогтоолоор БНМАУ-ын ариун дархан хил хязгаарыг хамгаалах хэрэгт эх орныхоо өмнө онцгой их гавьяа байгуулсан явдлыг цохон тэмдэглэж, хөнгөн пулемёнтын наводчик, Б.Тэгшээ, Л.Даваадож хоёрыг БНМАУ-ын баатар цолоор, 1971 оны 10-р сарын 13-ны 200 дугаар зарилгаар Б.Гиваан баатар цолоор, ахлах дэслэгч Хаянхирваа, хилчин байлдагч Дандархайдав, Архад, хилчин байлдагч Чойжин, Гончигзэвэг гурвыг Цэргийн гавьяаны одонгоор, хилчин байлдагч Пэлжээг Байлдааны медалиар тус тус шагнасан юм.


Б.Тэгшээ малд гярхай, сэргэлэн цэрэг байсан бөгөөд түүний хүрэн халзан морийг байлдагч Пэлжээгийн унан Уушигын уулсын бартаат 30км гарсан замыг 30 орчим минутанд туулан Дамжин усны цастаавт мэдээ өгсөн байдаг. Хүрэн халзан морь олон тулаанд оролцсон байдаг бөгөөд Монгол улсад энх цаг тогтсоны дараа хөгширч 20 хол гарсан насандаа төрсөн нутаг Архангай аймагт гүйж хүрсэнээс хархад ямархуу чансаатай адуу байсан нь харагдаж байна.
Хилийн цэргийн түүхэнд 1950 он хүртэл Монгол Улсын хил хамгаалах явцад 240 гаруй хилчин эрс амь үрэгдсэн гэсэн тоо баримт байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Шижирмаа [192.168.8.xxx] 11 сар
Үнэхээр гайхалтай
Иргэн [192.168.8.xxx] 2 жил
Ямар юмных нь казак цэрэг байхав дээ. Чойбалсангийн бэлэглэсэн баахан буу сумтай хасгийн дээрэмчид манай зэвсэг хангалт муутай хилийн харуулыг устгасан хэрэг шүүдээ
Зочин [192.168.8.xxx] 7 сар
yu yriad l bnda
М [192.168.8.xxx] 2 жил
10000000000000000000℅сайн
М [192.168.8.xxx] 2 жил
10000000000000000000℅сайн
Наранзуун [192.168.8.xxx] 2 жил
Үнхээр гайхалтай
Ундрах. Эрдэнэ [192.168.8.xxx] 3 жил
Барлаа. Йим гоё. Хйисэн. Баатаруудаа. Баярлаа
Ундрах. Эрдэнэ [192.168.8.xxx] 3 жил
Барлаа. Йим гоё. Хйисэн. Баатаруудаа. Баярлаа
Хаш-Эрдэнэ [202.9.40.xxx] 7 жил
гоё кино
user [59.153.115.xxx] 7 жил
Wikifediagaas huulj bicheed zarimiig ni zastsan ymuudaa. Huulahdaa ydaj zuv huulaad zasaj bichmeer ym. Setguul zuin nairuulga gej tui ch alga. Iim saihan sedviig ygaad iluu bichij chadaagui ym.
Зочин [192.168.8.xxx] 3 жил
Гоё
Г.Ананд нас 8 [202.9.42.xxx] 7 жил
харамсалтай байна.
Зочин [122.201.28.xxx] 7 жил
Гавъяат Монголын эрэлхэг дайчидаа үеийн үед санан дурсаж явцгаая. Харийн орны ёс заншил, шашин шүтлэг, газар шороог хүсэмжилж явдаг хүмүүс энийг сайн ойлгож уншаасай. Хайран сайхан эрэлхэг эрсийн амь, цусаар олдсон эх нутаг газар шороогоо хайрлахгүй байхын аргаггүй. Монголчууд минь ээ энэ сайхан нутагтаа эзэн шиг нь байж эрүүл саруул, эв найртай амьдрахсан да. Хэдий болтол нам гэж хоорондоо талцаж, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө улсаа хүртэл худалалдаж амьрах юм бэ?
Зочин [103.229.120.xxx] 7 жил
Бахархан биширмуу та нарыгаа.
Zochin [103.26.193.xxx] 7 жил
Энэ тэнд хаа сайгүй уул овоо нд суварга босгож, baihaar эдэндээ босгож сайхан хамгаалмаар юм.Эх орон газар шороо элгэн нутгаа хамгаалан тэмцсэн баатрууддаа мэхийн хүндэтгэн ёслое
Undral [64.119.27.xxx] 7 жил
Woow