https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Д.Баяндалай: Хүмүүний ёсыг гахай цагт бүү үйлдээрээ, туулай цагийг бүү алдаарай

Д.Баяндалай: Хүмүүний ёсыг гахай цагт бүү үйлдээрээ, туулай цагийг бүү алдаарай


7 жил

   Монголчууд нэр хугарахаар яс хугар гэлцдэг.  Эзэн Чингис хаан хойч үедээ үлдээх өвийн дээд нь нэр буюу хэмээсэн байдаг. Үүнээс үзэхэд манай ард түмэн нэр төрийг маш ихээр чихалчилдаг. Зүгээр нэг гоё сайхан санагдсанаар өгөх бус утга учиртай, гүн гүнзгий бодож өгөх нь чухал байдаг. Иймээс нэр өгөх учиг, монгол ёсон тухай Д.Баяндалай багштай ярилцсан юм.

-Таны бодлоор хүүхдэд нэр өгөхөд юуг анхаарах ёстой бол?

-Хүүхдийн нэрийг өгөхдөө хүмүүс будаанд шигшиж гарсан нэрийг өгөх нь их байдаг. Гэхдээ энэ нь хүүхдэд нэр өгөх зөв арга биш юм аа. Тухайн хүүхдийн гарсан өдрийн гараг, төрсөн өдрийн төөрөг, хүйс, төрсөн цаг энэ мэт маш чухал байдаг. Ер нь бол хүүхэд хэзээ олдсон тэр цагтаа төрдөг гэж ярьдаг юм. Иймээс хүмүүний ёсыг гахай цагт /23:40-1:00 хатуу цаг/ бүү үйлдээрээ, туулай цагийг /5:40-7:40 зөөлөн/ бүү алдаарай гэсэн үг ч байдаг. Ийм байж сайн хүн төрөх болно оо. Ааш зан муутай, ажил үйлс бүтэмжгүй, үйлийн үр ихтэй хүмүүс олширч байгаа нь ихэвчлэн буруу цагт хүн бүтээгдсэнтэй, нөгөөтэйгүүр билэг муутай нэр өгсөнтэй холбоотой юм.

-Бид ихэвчлэн тухайн үед олны танил эсвэл уул усны нэр өгөх тохиолдол их байдаг шүү дээ. Та юу гэж бодож байна.

- Баатар, олны танил, уулс усны нэрийг өгч болохгүй гэсэн юм байхгүй ч тухайн нэрний үйлийн үрийг нэр авсан хүн нь даах гэсэн хандлагыг бодож үзэх хэрэгтэй. Үүнээс гадна нэг наст ургамалын нэр өгч болохгүй билэгдлийг нь бодоод аль болон мөнх настай өнө удаан жаргалыг билэгшээх нэр  хэрэгтэй юм.

- Ийм нэр өгвөл хамгийн сайн гэх тодотголтой нэрс байдаг болов уу?

- Аливаа өгч байгаа нэрнийхээ утга билэгдлийг нь бодолцож өгөх нь зүйтэй. Дээр дурьдсан шүү дээ. Баатар хүн, уул ус гэх мэт. Харин эцэг эхийн чин хүсэл орсон билэгдлийн чанартай нэрс хүүхдэд муу байна гэж байхгүй л дээ. Амар амгалан дөлгөөн байхыг хүсэн ерөөж Дөлгөөн гээд өгч болох учиртай. Мөн аль болох есөн үсэгтэй нэр нь сайн хэмээдэг.

-Тухайн хүний төрсөн газар нь ч гэсэн их хамааралтай гэлцдэг шүү дээ энэ талаар ярьвал.

-Хүмүүс араг түшиж гэртээ төрөх сайн гэлцдэг. Энд бол тухайн зүг чухал. Яагаад гэхээр зүүн зүг /туулай зүг/ бол хамгийн зөөлөн зүг байдаг. Иймээс эмэгтэй хүн төрөхдөө зүүн урд буюу лусын зүгт /луу, могой жилтны зүгт/ араг түшин төрөхөд ямар нэг өвчин зовлон эндэгдэлгүй төрдөг хэмээдэг. Арагыг бурхны мод бургасаар хийдэг бөгөөд энэ нь бурхнаа түшиж төрлөө гэж билэгшээдэг юмаа. Энэ мэт маш гүн гүнзгий ухагдахуунууд их байна.

-Нэрнээс гадна хүүүхдийн дайх үргээхгүй бол ажил үйлс бүтдэггүй гэдэг. Иймээс дайх үргээх талаар ярьвал?

-Дайх буюу сэвлэг үргээх ёсыг хийхдээ өдөр судрыг маш сайн харах хэрэгтэй. Эрэгтэй гурван настайд, эмэгтэй хүүхдийг дөрвөн настайд нь ивээл жилтэй /хийморь, махбодь нэг/ хүнээр сэвлэг үргээлгэдэг. Харин үс хөндөөгүй болохоор ажил үйлс бүтэхгүй байна гэдэг нь мухар сүсэг. Эрт дээр үед эрэгтэй хүүхдийн сэвлэг үргээх нь их байсан.

-Хүүхдүүд санаандгүй байдлаар дүүгийнхээ юмуу өөрсдийнхөө үсэнд хүрээд хөндчихдөг, энэ тохиолдолд хэрхэх бол?

- Өдрийн сайныг харан байж ивээл жилтэй хүнээр нь хөндүүлэн үсийг нь авахуулах хэрэгтэй. Зуны сүүл сар юмуу намрын эхэн сараар хүүхдийн үсийг авах нь сайн. Шинийн нэгэн, хоёронд, хоёрдох, тавь дах өдрүүдэд аль болох сэвлэг үргээхгүй байх хэрэгтэй гарзтай байдаг юм. Ингээд л хүүхэд өсгөхөд анхаарах зүйл маш их.

     Аливаа зүйлс бүгд уялдаа холбоотой юм шүү. Хүн бүр эрдэмтэн багш, дарга болох албагүй ч аав ээж болдог. Сайн аав ээж болох хүүхдийг бэлдэн гурван настайгаас нь гурав таслаж шээж байгаарай гэж захиарай. Гурав тасалж шээж сурсан эмэгтэй хүүхэд аарцаг ясан нь сайн хөгжсөн хүүхэд гаргахад саадгүй сайн ээж болдог. Харин эрэгтэй хүүхэд сайн аав хань болдог юм шүү хэмээн монгол ёс заншлын тухай нэгээхэн хэсгийг бид ярилцсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Саруул [192.168.8.xxx] 2 жил
Баярлалаа таньд
солонго [27.123.214.xxx] 7 жил
Баярллаа сайхан ухаарал хайрласан зүйл байна
Oyuntsetseg [209.232.25.xxx] 7 жил
Ber guihad eej ni yagaad ochdogui yum boloo zaaval erchuud ochdag yumuu yamar odor tsagt guival sain be