Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Филиппин Улсад эхэлнэ.
Энэ удаагийн ДАШТ-ий онцлог нь олон улсын волейболын холбооноос түүхэндээ анх удаа 32 багийн өрсөлдөөнөөр дэлхийн аваргыг тодруулах гэж байгаа явдал юм.
Филиппин Улсад анх удаа зохион байгуулагдаж буй волейболын ДАШТ-д өмнөх тэмцээний аварга дэлхийн чансааны хоёрт бичигддэг Италийн шигшээ баг цолоо хамгаалах магадлал хамгийн өндөр байгаа аж. Харин ДАШТ-ий дархан аварга дэлхийн чансааг тэргүүлж буй Польшийн шигшээ баг энэ удаад дахин түрүүлэхийг зорьж буй нь ойлгомжтой.
Үүнээс гадна Токио 2020 олимпийн аварга Францын шигшээ багийг мартаж болохгүй.
Мөн эдгээр багуудаас гадна медалийн төлөө хүчтэй өрсөлдөх баг бол гурван удаагийн дэлхийн аварга Бразилын шигшээ баг юм.