https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Монгол хээ угалз, түүний бэлгэдэл

Монгол хээ угалз, түүний бэлгэдэл


7 жил

   Хээ угалз бол сав, шим ертөнцийн юмс үзэгдлийн үүсэл, мөн чанар, утга учрыг дохиолсон тэмдэгт дүрслэл юм. Монгол хээ угалз нүүдэлчдийн уран сайхны ёэтгэлгээний уран сайхныг хадгалсан дохио тэмдэгийн тогтолцоот урлаг мөн. Хээ угалз гэсэн нэр томъёог задалж үзвэл хээ шугаман дүрсийг зааж, угалз хавсран нийлдэг хэмээн үздэг. Хээ угалзны өвөг дүрс нь юмс үзэгдлийн бодит дүрс хэлбэр байгаад цэг зураас геометрийн дүрс болон боловсорчээ. Монгол урчууд амьтны дүрстэйг хээ, эвэр дүрстэйг угалз, хосло нийлбэрийг арга билэг буюу хээ угалз гэдэг. Хээ угалзыг өр хээ, өнцөг хээ, булангийн, хөвөө, хүрээний гэж ялгана. Янз бүрийн хээнцэр залгаж цаашид хувилгаж болох хээ угалзны тйим үндсийг эх хээ гэдэг. Эх хээнд нэмэлт хээнцэр залгаж янз бүрээр хэмлэж, давтаж бүтээснийг үүсмэл хээ гэнэ. Монгол хээг ургамал хээ, амьтан хээ, амьтан хээ, байгалын дүрст хээ, геометр хээ, сүлдэн хээ хэмээн ангилж үздэг.

  Хээний бэлгэдэл: хээ угалз бүхэн амьдралын хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, хэрсүү далд ухаанаар ёгтлон бэлэгшээсэн байдаг. Иймээс хээг бат бөх байх, хайрлан хамгаалах, өнөр өтгөн амьдрах, баян тансаг аж төрөх, өлзий хутаг орших урт насалж өнө удаан жаргах, сонор соргог байх, алдар суугаа өргөж явах зэрэг утга бэлгэдлийн үүднээс ангилан хэлэлцэж болно. Хээг өнгө зүс, тоон утга, хөдөлгөөн тэмүүлэл, дүрс хэлбэр, цаг хугацааны бэлгэдлээр нь хөөн судалж болно. Тухайлбал, онгин хээ бүрэн бүтэн байхын, нар сар, одон хээ төгс төгөлдөх оршихуй, үүлэн хээ хурын шим, улаан хээ дээш дэвших, загасан хээ арга билэг, алхан хээ өлмий бат оршихуйн билгэдэлтэй болно.

  Ургамал хээ: Цэцэг навч, модны дүрс хээг ургамал хээ гэнэ. Ургамал хээ эх дүрсээрээ ондоошиж болзолт уран гоё найруулагатай болж хийсвэрлэгдэх тутуам тойм дүрслэлэээс илэрхийлэгдэн хйисвэрлэлийн байдалтай болон хөгжжээ. Хөгжлийн эхний үед ургамлыг бодитчлон дүрсэлж байснаа бүр танигдашгүй уран хийсвэрлэлээр хувьсаж шугаман байгууламжтай болсныг ажиглаж болно.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
monhsaihan [103.229.121.xxx] 5 жил
bayrlalaa
Мэндбаяр [66.181.181.xxx] 5 жил
Юү ч алга байнашдээ наана чинь олигтойхон юм тавилддаа
Өлзийхишиг [202.70.46.xxx] 5 жил
Сайн бна уу будахад бэлэн авдарны хээ байдаг болов уу ээжийнхээ авран дээр хээ зурах гэсэн юмаа
Зочин [103.229.121.xxx] 5 жил
mal guu
battsetseg [27.123.215.xxx] 5 жил
goy medeelel bn
Зочин [103.229.121.xxx] 5 жил
thh goy bga biz