Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ


2 цаг

Өнөө жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 1024 бөх барилдуулах асуудал хөндөгдсөн. Энэхүү асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэх юм.

Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Даншиг наадмын үеэр "ТВ5 телевиз"-д өгсөн ярилцлагадаа "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эрх бүхий сайд нар бөхчүүд, бөхийн холбооноос санал авах нь зүйтэй гэж үзээд, улмаар тухайн саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлсэн. Харин Бөхийн салбар хорооноос "1024 бөх барилдуулах боломжтой" гэж үзээд бэлтгэл ажилдаа ороод байна. Тиймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үүнийг эцэслэнэ.

Мөн 1024 бөх барилдахаар бол бөхийн барилдаанаа долоодугаар сарын 10-нд эхлүүлээд 11, 12 гээд гурван өдөр барилдуулах санал гаргасан" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү