https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Зүү ороож сурснаас хойших хоёр дахь даалин нь гэхэд үнэхээр уран, төгс гэмээр

Зүү ороож сурснаас хойших хоёр дахь даалин нь гэхэд үнэхээр уран, төгс гэмээр

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 33890

  Сар шинэ дөхөөд бүгд л арвин их ажилтай байгаа. Мэдээж бүх зүйл уламжлалт зүйлс, сар шинийн бэлтгэлээр дүүрсэн байв. Гэтэл Сэтгүүлч миний бие санаандгүй байдлаар сайхан урласан даалин харсан юм. Ингээд л энийг хэрхэн хийсэн бол гэх сэтгэгдэл төрж, бушуухан тэр хүнтэй уулзах тов гаргалаа. 

Энэ даалинг хатгасан эмэгтэйг Э.Отгончимэг гэдэг. Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн. Зүү ороосон даалингаас л харахад түүнийг үнэхээр уран юм бас олон жил юм оёсон хүн байхдаа гэсэн бодол төрлөө... Ингээд бидний яриа өрнөв.

-Сайн байна уу? Үнэхээр сайхан даалин урласан байна лээ.

-Баярлалаа. /Инээв/

- Өөрөө зүү ороож юм оёсноор хэдэн жил болж байна.

- 2012 онд юм уу даа анх эгчээрээ заалгаж сурсан. Тухайн үедээ пүүсүү даавуун дээр нэг даалинг ажлын хажуугаар сонирхлынхоо дагуу зургаа долоон сар шахуу хугацаанд хийсэн шүү. Тэрнээс хойш зүү ороолгүй явсаар өнгөрсөн жил энэ даалингаа эхлүүлсэн дээ.

-Тэгэхээр энэ таны хоёр дахь удаагаа урлаж байгаа даалин гэсэн үг үү?

- Тэгэлгүй яахав.

-Үнэхээр сайн урласан байна шүү. Ингэхэд хоёр даалин байсан та хоёуланг нь урлаа юу.

-Үгүй дээ. Эгч маань нэгийг нь урласан. Манай эгч их уран хүн, би эгчээсээ зүү ороохыг сурсан. Бас энэ даалингаа хийх санааг түүнтэй хамт ярилцаж байгаад эхлүүлсэн шүү.

-Даалинг хэдий хэр хугацаан урлав?

-Ажлын хажуугаар зав зайгаараа хийсэн болохоор удсан. Арван сарын хугацаанд хийж дуусгасан.

- Байнга суугаад хийвэл хэдий хэр хугацаанд хийх бол?

-Энэ даалингийн хувьд бол гурван сар болох байх. Харин арай энгийн ажиллагаа бага орох зураглалтай эсвэл бүдүүн утсаар хатгах бол хамаагүй бага байна даа. Ер нь тэгээд хүнийхээ цаг зав, нүд чилэх гэх мэт бусад хүчин зүйлээс л шалтгаална.

 

-Даалингийн загвар гэх үү хээ зураг нь их гоё болсон байсан. Анх яаж санаагаа олсон бэ?

-Гэрэгэ хэвийг хараад даалин дээр буулгавал гоё юм гэж ярьж байгаад л урлахаар болсон. Нэг уран найзаасаа япон торго авч, түүндээ зохицох өнгийн утсаа хайж, ажлынхаа зөв чөлөөгөөр хийгээд л. Ер тэгээд загвар нь даалингаа урлах тусам өөр санаа нэмэгдэж хүрээ хээг нь өөрчлөгдөж даалингууд бэлэн болсон доо.  

-Танай гэр бүлийнхэнд уран хүмүүс байдаг уу?

- Манай аав, эгч дүү нар уран хүмүүс. Тэр тусмаа аав ээж хоёр минь. Аав минь их оёдог юу л бол хамаагүй оёчихдог байсан. Харин ээж минь солгой гартай ч гэсэн сайн оёж хатгадаг байсан. Ер нь манай монгол бүсгүйчүүд бүгд л сайн оёж хатгадаг уран хүмүүс, хийх зав нь гардаггүй байх . /инээв/

-Хэрвээ манай ээжүүд болон эмэгтэйчүүд ажил болон хүүхдээ харангаа зүү ороочихдог бол дахин орлого олох боломж их юм байна. Таны хувьд анхлан суралцах гэж байгаа хүмүүс зөвлөвөл?

- Би ч тийм сүрхий сурсан хүн биш, адилхан л сурч байна. Гэхдээ намайг 2012 онд сурч байхаас хамаагүй хялбар болсон байсан. Бэлэн зураг утас нь гээд бүх юм нь орсон бэлдэц их зарагддаг болсон байсан. Харин хүмүүсийн ярианаас сонсоход бэлдэцтэй хамт ирж буй утсаа сайн үзээд болж өгвөл тусад нь авчихмаар юм шиг санагдсан. Үүгээр ч зогсохгүй зүү ороож сурах анхан шатны хичээл байсан. Тэрийг л сурчихад хүн олон дахин хийгээд байвал сайжраад л байна. Гэхдээ зүү ороох нь ч гэсэн амархан. Гоё хийж сурахад л хугацаа шаардагдах байх.

-Ер нь даалингийн бэлэн бэлдэц, торго, утасны үнэ өртөг хэдтэй байдаг вэ?

- Бэлэн бэлдэц нь утастай утасгүйгээсээ шалтгаалаад 15000₮-50000₮ хооронд байсан. Харин утаснууд бол өнгөний уусгалт хэмжээнээсээ шалтгаалаад 120000₮-аас дээш үнэтэй байсан. Торгонуудын хувьд бол янз янз. Гэхдээ нэг метр торго бараг 2-4 даалин болно. Гэнэт л сэтгэл гаргаж ах дүү амраг садан болон бусад хүмүүст хийж байгаагаас үнэтэй торгоор хийвэл илүү үлдэцтэй юм болов уу л гэж бодсон. Гэхдээ би анхны даалингаа пүүсүү даавуун дээр хатгаж байсан. Ер суртлаа пүүсүү дээр хатгасан ч болох байх.

- Хоёр даалингаа сэтгэлдээ таарсан үнэ өртөгт хүргэж чадсан уу?

-Тэгэлгүй яахав. Зар тавиад нээх удалгүй хүн авсан шүү. Сайн хатгамалчид болон хүмүүсийн сэтгэгдэл их урам хайрласан, магтсан байсанд ихэд баярласан шүү.

-Дараагийн хатгамлаа ямар дүрслэлтэй хийнэ гэж бодож байна. Танд захиалга ирсэн үү?

-Захиалга ирсэн. Зав зайгаараа хийнэ дээ. Харин гэртээ “Ногоон дарь эх” хатгаж зална гэж бодсон. Одоо чинь зүү ороох чинь ганц даалин гэлтгүй монгол гутал, дээл, ноён малгай гээд олон зүйлд ашиглагддаг болж.

Э.Отгончимэг бүсгүй их ичимхийн дээр даруухан миний зургийг битгий оруулаарай гэж ихэд гүйж байлаа. Ингээд бидний яриа ч дууслаа . Эндээс харахад хүн хэрвээ дуртай зүйлээ олчихвол хүүхдээ харангаа, ажлаа хийнгээ, чөлөөт цагаа утас телевиз үзэж өнгөрөөлгүй өөртөө нэмэлт орлого олох боломж их байна . Хумс нүүр будах, үс засах, юм оёх хатгах, хоол хийх гээд хүссэн зүйлээ өөртөө зав гаргаж заавал хийж байгаарай бүсгүйчүүдээ...

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.169.xxx] 6 жил
Үнэхээр гоё уран оёжээ. Маш их таалагдаж байна.
giimaa [58.84.148.xxx] 7 жил
Jinhene urlagiin buteel bn ajild ni amjilt