https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан үл харгалзан олгоно

Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан үл харгалзан олгоно

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

6 жил 55991

 Иргэдээс ирүүлсэн нийгмийн даатгалтай холбоотой зарим асуултад Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Э.Баасанжалбаас хариулт авлаа.

-Нийгмийн даатгалаас иргэд ямар төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой вэ?

-Иргэд даатгуулагчид маань сар бүрийн хөдөлмөрийн хөлс түүнтэй ажилтгах орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үүнийхээ хариуд олон төрлийн үйлчилгээ авах эрхтэй байдаг. Тухайлбал даатгуулагч өндөр наслахад өндөр насны тэтгэвэр, гэмтэж бэртэн хөдөлмөрийн чадвараа түр болон бүр мөсөн алдахад тахир дутуугийн тэтгэвэр, гэр бүлийн хэн нэгэн нь нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж олгоно.

Мөн ажилгүйдлийн даатгалын сан гэж бий. Тус сангаас даатгуулагчийг ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгож, мэргэжил олгох давтан сургалтын зардлыг санхүүжүүлнэ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаасан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон, нас барсан тохиолдолд холбогдох болзол нөхцөлийн дагуу тэтгэвэр тэтгэмж олгохоос гадна хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр, сувиллын зардлыг ч санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын тогтолцоо нь амьдралд учирч болох аливаа нийгмийн эрсэдлийг урьдчилан тооцоолж, даатгуулсныхаа хариуд эргээд үр шимийг нь хүртдэг, хүн амын нийгмийн баталгааг хангаж ажилладаг гэж ойлгож болно.

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг долоон сартайд авна гэсэн байдаг. Зарим тохиолдолд жирэмсэн ээжүүд оройтож авдаг. Тэгвэл заавал долоон сартайдаа авах ёстой юу хугацаа хэтэрсэн буюу төрөхөөсөө өмнө байхад болох уу? Ер нь дикретийн мөнгөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Хуульд заасны дагуу нийтдээ 12 сараас доошгүй үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Ингэхдээ  тухайн даатгуулагчийн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгодог. Эмнэлгийн хуудас бичих журамд зааснаар 31-32 долоо хоногтойд жирэмсний эмнэлгийн хуудсыг бичих ёстой. Гэхдээ даатгуулагч жирэмсний эмнэлгийн хуудас авах хугацаанаас өмнө амаржсан тохиолдолд хяналтад авсан эмнэлгийн байгууллага жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудсыг давхардуулан олгож болно гэж заасан байдаг.

-Давхар нийгмийн даатгал төлж байгаад дикретээ авах нь хэр ашигтай вэ, дикретний мөнгө нь өндөр гарах уу эсвэл үндсэн цалингаас хамаарах уу?

-Даатгуулагчийн шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас бодолт хийдэг учраас цалингийн дундаж нь өндөр байвал тэтгэмжийн хэмжээ ч мөн нэмэгдэнэ л гэсэн үг.

-Төрсний дараа ажлын байрыг хэдий хугацаанд хадгалах ёстой вэ? Энэ хугацаанд тухайн эмэгтэйн нийгмийн даатгалыг тухайн байгууллага төлөх ёстой юу? Хэдэн сарын туршид вэ?

-Энэ асуудал хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. Ажил олгогч даатгуулагчтай хөдөлмөрийн гэрээгээ цуцлах буюу ажлаас чөлөөлөх хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх үүрэгтэй.  

-Ажлын байр хадгалагдаагүй эргэн ороогүй тохиолдолд тухайн эмэгтэй нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх бий юу?

-Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч нь даатгуулагчийн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлдөг. Өөрөөр хэлбэл 5 төрлийн санд шимтгэл төлөх ёстойгоос зөвхөн 2-ыг нь л төлж байгаа хэрэг. Ажилгүйдлийн даатгалын санд төлөлт хийгддэггүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй.

-Ажлаас халагдсан хүмүүс нийгмийн даатгалаас ямар нэгэн нөхөн олговор авдаг уу? Хэдий хэр хугацаанд ямар хэмжээний мөнгө авах боломжтой вэ?

-Ажилгүйдлийн тэтгэмж гэж нэрлэдэг. Үүнийг ямар хүн авах боломжтой вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сараас доошгүй, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй ажилласан тохиодолд ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсдэг. Ажилгүйдлийн тэггэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл 5 хүртэл жил ажилласан бол 45 хувиар, 5-10 жил ажилласан бол 50 хувиар, 10-15 жил бол 60 хувиар, 15-аас дээш жил ажилласан тохиолдолд 70 хувиар бодож ажлын 76 өдрийн хугацаанд олгодог.  Гэхдээ ажилгүйдлийн тэтгэмжийг дан ганц ажлаас халагдсан хүнд олгодог юм биш. Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан үл харгалзан олгодог хуулийн зохицуулалттай.

 

-Акттай эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд ажлын байрнаас цалин олгохгүй ч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд нийгмийн даатгалаас мөнгө авч болдог гэж сонссон энэ талаар?

-Таны асууж байгаа үйлчилгээ нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж юм. Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан 50-75 хувиар ажлын өдрөөр тооцож олгоно. Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар сэргэх эсвэл бүр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүртэлх хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалаас олгодог.  

-Тэтгэвэрт гарах үед өндөр төлсөн 5 жилээ сонгуулдаг шүү дээ. Тэгвэл нэгэн зэрэг олон газар нийгмийн даатгал төлсөн үе эсвэл өндөр төлсөн жил хоёрын аль ашигтай зөв вэ?

-Тэтгэвэр тогтоолгох цалингийн дундажаа даатгуулагч өөрөө сонгох ёстой. Тэрхүү дараалсан 5 жил нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хамгийн өндөр цалин орлоготой жилүүд л байвал тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөөтэй байна шүү дээ. Гэхдээ кэйс бүр харилцан адилгүй давхар ажил хөдөлмөр эрхэлсэн ч бага цалинтай, эсвэл зөвхөн үндсэн ажлын цалин нь өндөр байхыг үгүйсгэхгүй. Даатгуулагч иргэд маань заавал тэтгэвэр гарах насаа хүлээлгүй нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр холбогдох бичиг баримтаа авч очоод харъяа нийгмийн даатгалын хэлтэсийнхээ тэтгэврийн байцаагчаас зөвлөгөө авч, тооцоолуулах боломжтой. Мөн манай ерөнхий газар долоо хоног бүрийн даваа гарагт иргэдэд нээлттэй зөвлөгөө мэдээлэл өгөх байцаагч томилон ажиллуулж байгаа. 

-Тэтгэвэрт гарах үед цалингийн зээлтэй байх нь тухайн тэтгэвэрт нөлөөлөх үү? Хэмжээг багасгах магадлал бий юу?

-Цалингийн зээлийн асуудал бол арилжааны банкны зохицуулалтаар явдаг. Өндөр насны тэтгэврийн тогтоолт, олголтод ямар нэг нөлөөгүй.

-Эрэгтэй эмэгтэй хүмүүс тэтгэвэрт гарахад тэдэн нас хүртэл, тэдэн жил гэж заасан байдаг шүү дээ. Нас нь хүрээгүй ч жил нь болж байгаа тохиолдолд яах вэ?

-Тэтгэврийн насыг эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж заасан байгаа. Даатгуулагч хөдөлмөрийн хүнд хортой, урлагийн, цэргийн, хүүхдээр зэрэг хөнгөлттэй нөхцөлд хамаарахгүй бол тэтгэвэр тогтоолгох насандаа хүрч байж тэтгэврээ тогтоолгох боломжтой. Мөн УИХ-ын 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоох насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр заасан. Гэхдээ даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан жил 20 жил 3  сар хүрч байгаа тохиолдол тэтгэвэр тогтоолгох нас 3 сараар хойшлохгүй гэсэн үг.

-Нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан хүмүүс гэх мэт тэтгэврээ тогтоолгосон хүмүүс үргэлжлүүлэн ажилладаг. Гэтэл тухайн байгууллага нь шимтгэл заавал төлнө гэдэг. Үүнд зөрчил бий юу? Тэтгэврийн мөнгө нэмэгдэх үү?

-20 жил шимтгэл төлж ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд бүрэн тэтгэвэр тогтоогдоно. Харин 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар тооцож нэмэгдэл олгодог. Таны асуултын тухайд ажил олгогчийн зөв бөгөөд ямар нэг хууль зөрчөөгүй. Ажил олгогч үүргээ биелүүлж, тэр нь даатгуулагчийн тэтгэвэрийн хэмжээнд ч эерэгээр нөлөөлөх хэрэг юм. Шимтгэл төлөлт хийхдээ анхаарах зүйл нь 5 төрлийн санд биш 3 төрлийн санд шимтгэл төлнө. Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцана, харин нэгэнт тэтгэвэр тогтоолгосон иргэн ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлөх шаардлаггүй байдаг.  

-Ер нь олон байгууллагад нийгмийн даатгал төлөх ямар ач холбогдолтой вэ?

-Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авсан л бол монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн хэн ч байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Тэгэхээр нэг хүн үндсэн ажлаас гадна хэд хэдэн ажил эрхлэх боломжтой, түүнийгээ үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажлын дэвтэртээ бичүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээ давхар төлөх боломжтой гэсэн үг. Мэдээж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж төлбөр олгох болзол нөхцөлд тусгасны дагуу шимтгэл ноогдох цалин хөлс нь өндөр байвал эргээд авах тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ.  

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hulan [202.126.90.xxx] 4 жил
sain bn uu bi dekrittee baij baigaad 1.4 sartai ajilda orood 3wan sar ajilaad butsaad hvvhdee harh bolood choloo awsiin tegeed choloo awsan niigmiin daatga maan tologdoogvi teriig baiguulgas toloh ystoi yu bi say ajilda orchood odo ajilaasaa garj bga yma gent halgdsanii mongo hootsoldoh gesen bolhgvi bn aa yah ystoi we
Zochin [150.129.143.xxx] 5 жил
Ajilaas genet haladsan ajilgvidliin mongo gj nohoj awhuu
OYUN SHINE [197.210.45.xxx] 5 жил
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443
Ts.Ulzijargal [202.126.89.xxx] 5 жил
Ажил дээрээ гэнэт бие муудаж эмчийн зөвшөөрлөөр яаралтай ажлаас чөлөөлөгдөн явсан байхад ор сураггүй ажил таслан алга болсон гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан. Листтээр 10 хоног өвчтэй байсан нь нотлогдож байхад лист өгсний маргааш өдөр нь халах тушаал гаргасан байсан. 2018-3-16 нд гэрээ цуцалсан.Дотоод аудитаар шалгуулж Тушаал гаргасан дарга.баталсан дарга бүгд буруутаж эргүүлж ажилд томил гэсэн боловч одоог хүртэл ажилд эргүүлж авахгүй байна.Би ажилгүйдлийн тэтгэмж яаж авах вэ.Хаана хандах вэ.
Зочин [202.126.89.xxx] 5 жил
sain bainuu. 1jil 7n sar ajilsan hvn ajilaas uuriin hvselteer garwal ajilgvideliin mungu awahuu
zochin [66.181.160.xxx] 6 жил
barilgiin shawar budagchin zasal chimeglelchneer 7,6 jil alillasan ulsad 30 garui jil ajillasan 3 huuhedtei hortoi 50nad hurch bga tul hortoi nohtsoloor garch boloh u
Зочин [202.21.108.xxx] 6 жил
Төрийн албанд 24 жилийн турш тасралтгүй мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажилласан 5 хүүхэдтэй төрийн албан хаагч ээж тэтгэвэрт хэдэн настай гарах вэ.
Зочин [202.21.108.xxx] 6 жил
5 Хүүхэдтэй эх тэтгэвэрт хэдэн настай гарах вэ
зочин [112.72.11.xxx] 6 жил
Төрийн байгууллагад 1 сар ажлаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан тохиолдолд тэтэгэмж олдох уу?
Зочин [66.181.188.xxx] 6 жил
Цэргийн байгууллагад ажилладаг хүн ажлаас чөлөөлөгдвөл ажилгүйдлийн тэтгэмж олгодог юм болов уу.
Зочин [150.129.142.xxx] 6 жил
Цэргийн албан хаагч нь НДШ төлдөггүй учир тэтгэмж авахгүй.
Ndaatgal [192.119.168.xxx] 6 жил
Цэргийн байгууллагын оффцер, ахлагч нар цалингаасаа НД төлдөггүй учир ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй. Харин цэргийн байгууллагад энгийн ажил хийдэг бол олдоно.
anhaa [66.181.161.xxx] 6 жил
tetgeleg bicheg barimtaa burtguulj ogsnoos hoish her udaj sanhuu ni orj erdeg yum bol
Tsolmon [180.67.132.xxx] 6 жил
Sain bna yy ajilgvideliin tetgemj ooro bhgvi dohildold olgoh u nohoroo yavuulbal
Irgen [66.181.161.xxx] 6 жил
Bi 2010.10 saraas 2017.01 sar hurtel huviin kompanyd ajillsan amraltaa avaad oroh getel ajil bhgui bga geh shaltgaanaar ajiluulaagui daatgaliig maanach ternees hoish tulugui bsan huviaraa tulj bolno geh hariult ugsun ajillaj bh hugatsaandaa tasraltgui tulj bsan nadad ajllguudlin tetgemj olgogdhuu yah estoi ve