М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа


1 цаг

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг News.mn сайтад ярилцлага өгч байхад Б.Найдалаа сайдын туслах яриаг маань тасалж, биед халдсан хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Тэрбээр "Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Энэ хүнд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодол, зорилго байхгүй байна. ХҮН намд элссэн хүн бүрийг энэ намд удирдлагаар тавьж байна. Багшийг, жолоочыг энэ салбарыг удирдлагаар тавьж байна. Тэтгэвэрт гарсан цагдааг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр тавьж байна. Өөрийнхөө туслахыг зохицуулах хорооны зохицуулагчаар тавих гэж байна.... " хэмээн News.mn сайтад ярилцлага өгч байв. Гэтэл Б.Найдалаа сайдын туслах хажуунаас нь "Би мэдээгүй байхад та намайг зохицуулах хорооны зохицуулагч болох гэж байгааг яаж мэдэж байгаа юм" хэмээжээ. 

ВИДЕО:

Эх сурвалж: News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү