Дэлхийн улаан номонд бүртгэгдсэн амьтад

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

Дэлхийн улаан номонд манай орны амьтадаас Тахь адуу, Хулан адуу, Хавтгай тэмээ, жигүүртнээс Цагаан тогоруу гэх мэт амьтад оржээ.

Тахь адуу

Eguus prezewalskii: Устгах аюулд орсон, нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл. Зэрлэг адууны цор ганц үйлдвэр. Биеийн урт 250см, мундаагаараа 146 см өндөр, жин 300кг хүрдэг. Бие лагс, толгой том, хүзүү бахим, цээж өргөн, сэрвээ хондлой тэнцүүвтэр, дэл богино, босоо. Сүүлний хялгас гэрийн адуутай ижил. Хул хонгор, хэвэл , суга, цайвар хонгор зүйстэй. Гүү нь хээлээ 11сар орчим 5-6 дугаар сард унагална.

  

  

1192  оноос Голланд, Герман, ОХУ, Щвейцарь, Австрали зэрэг улсын амьтны хүрээлэнгээс тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг тус орнууд, хувь хүн, байгууллагатай хамтран Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Бижийнгол, Тахийн нуруунд 430 тахь байгальдаа хэвийн өсөн үржиж байна.

Унага даага нь чононд идүүлнэ. Их цастай хүйтэн өвөл бөөнөөрөө өлдөж турж үхдэг. Мөн ус бэлчээрээр хавчигдан, гүйж сарнин устсан байна.

Хулан адуу

Eguus hemionus hemionus: дэлхийн хэмжээнд ховордсон амьтан. Монгол оронд өдгөөгөс 100 гаруй жилийн өмнөөс бүр мөсөн устаж, дэлхийн амьтдын хүрээлэнгүүдээр тархсан. Биеийн урт 220 см, мундаагаараа 137см өндөр, сүүл 49см, жин 200 кг хүрдэг. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай. Ерөнхий зүс хул, зун улаавтар хул, өвөл цайвар хул болдог.

  

 

Байршил  нутагт нь мал бэлчээрлэх, чоно унага даагыг барих, хууль бус агналт зэргээс шалтгаан тоо толгой нь цөөрсөн. Гүү нь хээлээ 11 сар тээж 5-7 дугаар сард унагална.

Хавтгай тэмээ

Camelus bactrianus ferus: монголын цөлд цөөн тоогоор үлдсэн нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон амьтан. Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч гоолиг, бөх жижиг, шовгор, босоо, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, хошуу бөмбөгөр уруул нимгэн.

  

 

    Гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас улаан шаргал үстэй. Бие 340 см, сүүл 55см, хүзүү 74 см, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг. Бэлчээр, задгай усыг хүн, мал эзэгнэснээс болж идээшсэн нутгаа орхин дайждаг.

Чоно ботгыг нь олноор хөнөөдөг, орсон буур бие биеэ барих тохиолдол элбэг, өөх махыг ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг зэргээр тоо толгой нь хорогджээ. Монгол улсын хэмжээнд устгах аюулд орж болзошгүй, цөөн тоогоор үлдсэн амьтны нэг мөн.

 

 Цагаан тогоруу

Grus Ieucogeranus: тогруутны багийн нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл. Бие том 120-140 см өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар, нүүр хошуу, хөл улаан. Эр нь эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй.

Монголын нутгийг дайран өнгөрч зусдаг. Буйр, Тарь нуур, Бүхэгийн голд хавар тэмдэглэсэн. Монголд дөрөвдүгээр сарын сүүүлч, тавдугаар сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусдаг.

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б сондор [192.168.8.xxx] 4 сар
Гоё мэдээлэл байнаа❤
Нандин- Эрдэнэ [122.201.21.xxx] 3 жил
Далайд амьдардаг итгээд амьтдын талаар мэдээлэл байгаа юу?
Мягмарданзан [202.9.46.xxx] 3 жил
Энгээд л болоо юу? Ямар цөөхөн юм бэ? Өшөө ихийг таваа чээ!
Санхүүч [203.91.117.xxx] 4 жил
Call me sex 88034421
Зочин [64.119.17.xxx] 4 жил
98678791 call me babe
Зочин [122.201.21.xxx] 3 жил
Call me sexy daddy
Санхүүч [203.91.117.xxx] 4 жил
Зочин [103.229.123.xxx] 3 жил
тэр маш гоё амьтан юм хөөрхөн
Санхүү [203.91.117.xxx] 4 жил
Санхүүгийн тусламж үзүүлнэ 88034421
☆♡♡+<₩×₩ [59.153.87.xxx] 4 жил
үнэхээр харамсалтай юм аа
Санхүүч [203.91.117.xxx] 4 жил
Call me 88034421
Мөнхзул [66.181.161.xxx] 4 жил
Харамсалтай бна
Зоригтбаатар [202.126.89.xxx] 4 жил
Гоё зурагнуудаа байна
номин [202.126.89.xxx] 4 жил
үнэхээр их таалагдлаа
Банхар [66.181.182.xxx] 4 жил
Харамсалтай байна
Банхар [66.181.182.xxx] 4 жил
Харамсалтай байна
Чинзориг [66.181.181.xxx] 4 жил
Маш харамсалтай байна
Уудам монгол эдүкэйшэн сургуулийн сурагч [64.119.19.xxx] 5 жил
Маш хэрэгтэй гоё сайт байна
Mogjoo [66.181.161.xxx] 5 жил
Mash ih taalagdlaa
оюу [66.181.176.xxx] 5 жил
үнэхээр хэрэгтэй юм байна аа
Erdene [66.181.160.xxx] 6 жил
?????!!!!!$$$$$$$*&%%%%%111111%@-=*%$
Сурагч [66.181.161.xxx] 6 жил
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа