П.Наранбаяр: Багшийн цалинг 2026 оны 7-р сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх арга хэмжээ авахаа мэдэгдэж, ажил хаялтаа зогсоохыг уриаллаа


3 өдөр

Багш ажилчид цалин нэмэх шаардлагын хүрээнд Төв талбайд эсэргүүцэл илэрхийлж буй. Үүнтэй холбоотойгоор Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагын хариуд Боловсролын сайд П.Наранбаяр дараах хариуг өгчээ. Энэ талаар тэрбээр "Багш нарын цалинг нэмэх гурван зүйлт шаардлагад Боловсролын яамны зүгээс хариу өгөв.

1. Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны цалин нэмэх шаардлагын хариуд

2. Багшийн цалинг 2026 оны 7-р сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна.

3. 2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү ашиглана.

4. 2025 оноос төрийн албан хаагчдын орон тоог 9%-аар бууруулахад багш, эмч нарыг хамруулахгүй. Цаашид багшийн нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэж ажил хаялтаа зогсоохыг уриаллаа" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү