Х.Булгантуяа: Манай туслахын ширээн дээр бичиг тавьсан нь надад өргөн барьсан гэсэн үг биш


5 сар

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-УИХ-ын даргыг огцруулах бичиг юу болсон бол?
-
Манай туслахын ширээн дээр үлдээсэн байсан. Тамгын газар руу би өгүүлээд Тамгын газрын даргыг дуудаад бичиг хэрэгт бүртгүүлээд ном журмын дагуу явуулсан. Над дээр ирж байгаа бичгүүд ч дандаа УИХ-ын тамгын газраар бүргэгдэж байж албаждаг. Манай туслахын ширээн дээр тавьсан бичиг надад өргөн барьсан гэсэн үг биш юм.

-Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ түр хороо байгуулах гэж байна. Энэ зөв юмуу. Ёсзүйн хувьд болох уу?
Тэр хүний бланкан дээр явж байна. Энэ түр хороонд ганцхан Оюун-Эрдэнэ орохгүй, ганцхан АН-ын гишүүд орохгүй. Хуулиараа нам намын төлөөлөл орно. Нууцаас олон офтек гэрээ гарах ёстой гэж бодож байна. Энэ бол нүүрсний сонсголын үеэр ил болсон гэрээнүүд байсан. Үлдсэнүүдийг нь гаргах ёстой. 

Энэ нууц гэрээнүүдийн талаар бид нарт ч мэдээлэл байхгүй байна. Нууцад оруулдаг журам нь бас нууц юм байна.

-МАН-ын Удирдах зөвлөл хоёр долоо хоног дараалж хуралдсангүй. Я.Содбаатар гишүүнийг Бага хурлаас хойш харсан хүн байна уу.
-
Бага хурлаас хойш хуралдаагүй. Энэ цаг үед манай удирдах зөвлөл хамгийн их хуралдах ёстой. Хараад байхад АН-ын удирдах зөвлө ах нараа дуудаж өргөтгөсөн хуралдаан хийж, улс төрийн чиглэл аваад, шийдвэрүүд гаргаад байх шиг байна.

Манай удирдах зөвлөл хуралдаж чадахгүй байгаа учраас энэ олон хүнтэй том бүлэг төрийн ордонд хэрүүл хийвэл муухай. Энэ асуудал дээр бүлгийн даргын бүрэн эрхийн асуудал биш. Бид бараг тэг дундуураа хуваагдчихаад байна. Үүнд хувь хүний үзэл санаа байх ёсгүй. Манай намын дүрмийн дагуу удирдах зөвлөлөөрөө шийддэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү