Б.Энхбаяр: Нэр хүндгүй хүнд нэр хүндээ сэргээнэ гэсэн ойлголт байхгүй


3 цаг

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тодруулбал тэрээр : "Өмнөх Засгийн газар маш ерөнхий гэрээ хийж, "Эрдэнэс Оюутолгой" компани албаны нууцын тамга дарж түүнийг нь нууц биш асуудал дээр нууц гэсэн тамга хууль бусаар дарсан байна гэдгийг тагнуулын байгууллага тогтоогоод, гэрээгээр орж ирсэн 20 сая доллараас 18 сая долларыг нь зарцуулсан байна

1,8 сая доллар нь дөнгөж байгуулагдсан, хоёр гишүүнтэй, Их Британи улсад бүртгэлтэй компани Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ч.Номин сайдын гадаад айлчлал, википедиаг янзалсан, миний ил болгосон Монгол хаан жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэдэг тайлан ирсэн.

Үүнтэй холбоотой маш олон асуудал шалгагдана. Гадаадын хөрөнгө оруулагчтай зөвлөх үйлчилгээ хийх гэдэг маш ерөнхий заалттай гэрээ хийсэн байна. Хорин сая доллар өгөх тал нь шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө Монголын Засгийн газар мөнгөө ийм зүйлд үрнэ гэж шийдвэр гаргачихсан байна шүү дээ. Хэн нэгэн хүмүүс үүн дээр аман тохиролцоо хийж түүнийгээ нууцалсан байна гэсэн үг.

3,4 жил нууцаар тэр мөнгөө зарцуулсан байна. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад айлчлалыг зохион байгуулсан гэдэг зүйл дээр зөвхөн Ч.Номингын айлчлалын зураг мэдээтэй тайлан байна.

Энэ асуудал нь Монгол төрийн албаны нэрийг халхавч байдлаар ашигласан албан тушаалын хэрэг байна уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ажил үлдлээ." гэв. Ярианыхаа төгсгөлд тэрээр "УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч таныг түүний нэр хүндэд халдсан асуудлаар шүүхэд хандсан гэсэн" гэсэн сэтгүүлчийн асуултад "Нэр хүндгүй хүнд нэр хүндээ сэргээнэ" гэсэн ойлголт байхгүй" хэмээн хариулсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү