Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Сарнайгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 70 сая төгрөгөөс 16 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮16 сая
Гэр бүлийн орлого:₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /Lexus, ES 300, BMW, X-7 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3,5 сая
Хадгаламж: ₮32 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.