УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцлээ. Байнгын хороны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож хоригийг танилцуулсан юм. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь буюу 81.8 хувь нь хоригийг хүлээн авахаас татгалзлаа.
