УИХ-ын чуулган үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаараа Ө.Энхтүвшинг Шадар сайдаар, Г.Занданшатарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон юм. Хари одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд түүнээс асуулт асууж байна.
