Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойд зориулан өнөөдөр Төрийн ордонд болж буй “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүллээ.
Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУИС-ийн төгсөгч Зандаахүүгийн Энхболд уншиж сонордуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага - Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид, ажилтан, албан хаагчид, эрхэм зочид Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Тэртээ 1942 онд Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үндэс сууриа тавьж, анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет; математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдан, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23,000 гаруй оюутан суралцагч, 1,500 гаруй эрдэмтэн багш, ажилтантай эрдэм оюуны томоохон төв болжээ.
Монгол Улсын Их Сургууль бол улс орныхоо өнөөгийн хөгжил, ард түмнийхээ оюун сэтгэлгээний дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэм номын гэгээн өргөө билээ. Энэ өргөөнд сурч боловсорсон сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн түүчээ, ард түмнийхээ оюуны хөтөч болсоор ирснийг түүх гэрчилнэ. Энэ сургуулиас аль ч үед нийгмийн өнгө төрх, дуу хоолой болсон манлайлагчид төрөн гарч, ардчиллын үйлсийг ч эндээс эхлүүлж байсныг монгол түмэн сайн мэднэ.
Монгол Улсын Их Сургуулийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг Монгол Улсын төрийн дээд шагнал - Сүхбаатарын одонгоор шагнаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ шагнал нь манай улсын ууган их сургуулийн бүрэлдэхүүнээс салбарлан, бие даан гарсан МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ховд их сургуулиудыг ч давхар шагнаж байгаа шагнал юм гэдгийг онцлон тэмдэглэе.
Их сургуульд эрдэм судлалын шударга өрсөлдөөн, бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнд суурилсан хөгжлийн бодлого нэн чухал. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд заасны дагуу МУИС нь Азийн шилдэг 100 их сургуульд багтана гэж стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ бол тус сургуулийн ойрын зорилт гэж харж байна. Улсаараа овоглосон үндэсний хэмжээний тэргүүлэх их сургууль маань дэлхийн чансаанд тун чамлалттай үзүүлэлттэй байгаа ч энэ байдалдаа бодитой дүгнэлт хийн, дэлхийн шилдэг 100 сургуульд багтах холын зорилгод хөтлөгдөн алсын хараа, хөгжлийн бодлого боловсруулан, хэрэгжүүлэх байх гэж найдаж, ирээдүйн хөгжлийн хүрэх оргилыг би өөдрөгөөр харж байна. Энэ өөдрөг бодлыг маань бодитой болгох нөөц боломж, эрдэм мэдлэгийн чадамж МУИС-ийн хамт олонд бий гэдэгт эргэлзэхгүй байна.
Өчигдөр миний бие тус сургуулийн орчин үеийн барилгын шилдэг шийдэл бүхий шинэ номын сангийн нээлтэд оролцлоо. Их сургуулиуд сургалтын дагнасан үйл ажиллагаанаас сургалт-эрдэм шинжилгээнд дэвшсэн бол одоо сургалт-эрдэм шинжилгээ-технологийн хэв маяг руу шилжиж, инноваци бүтээдэг, дамжуулдаг мэдлэгийн төв болон хувирч байгаа энэ цаг үед сургалт, судалгааны түшиц болон эрдэмтэн судлаачид, суралцагсдын өнөө үеийн мэдлэгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц олон улсын жишигт хүрсэн тохилог номын сан нээгдсэн нь нь МУИС-ийн төдийгүй Монгол Улсын төрийн бодлогыг дэмжсэн том бүтээн байгуулалт болсон байна.
Дэлхийн залуус Монгол Улсын Их Сургуулийг зорин ирж, эрдэмтэн багш, оюутан суралцагчдын бүтээл дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хувь нэмрээ оруулах цагийг түүчээлэх эрхэм үйлс тань өөдөө, зам тань дардан байхын ерөөл дэвшүүлж, МУИС-иар овоглосон хүн бүхэн, эрдмийн их өргөөний үе үеийн түүхийг бичилцэж яваа нийт хамт олон, төгсөгчдийн ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдрал бүтээлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдмийн хэт цахиваас-Хөгжлийн гал бадармой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.
“Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв
9 жил /2017-10-06 03:42:59 GMT+8/
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
568
4 өдөр
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
1341
3 долоо хоног
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
1406
3 долоо хоног
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
1727
4 долоо хоног
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай байгаа
1785
4 долоо хоног
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
2953
4 долоо хоног
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
2766
1 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
2637
1 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
4093
2 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
3759
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
79128
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
73719
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд