Өнгөрсөн санал хураалтаар 18.000 сонгогч "цагаан сонголт" буюу нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж, санал өгсөн. Хуулиар үүнийг санал өгсөнд тооцдог.
Тэгвэл дахин санал хураалтын тооллого эхлэснээс бараг 50 минутын дараа энэ тоо 90.580 болсон сонирхолттой статистик гарсан байв.
Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 532 мянга, МАН-аас нэр дэвшигч 420 мянган санал авсан үзүүлэлттэй байлаа.
