УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Кордт Хансен, Томас Сндергард нарыг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов.
Тэрбээр “Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш явагдаж байна. Та бүхэн энд байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна. Дани Улсаас суралцах зүйлс бидэнд бий. Мөн биднээс суралцах зүйлс ч танайд бий гэж бодож байна.”
Ноён Кордт Хансен УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд ирсэн зорилго, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.
Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/ нь нэг танхимтай, 179 гишүүнтэй, 32 байнгын хороотой. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг бөгөөд Ерөнхий сайд сонгуулийн хугацааг товлон зарладаг гэж Кордт Хансен хэлж байв.
Тэрбээр Монголд УИХ-ын үйл ажиллагааг телевизийн шууд эфирээр дамжуулан иргэдэд хүргэдэг эсэх, төрийн үйл хэрэгт ард иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаар асуулт асууж, хариулт авсан юм.
Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Данийн Вант Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
9 жил /2017-06-07 03:46:39 GMT+8/
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
305
2 өдөр
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
1134
2 долоо хоног
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
1199
2 долоо хоног
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
1515
3 долоо хоног
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай байгаа
1578
3 долоо хоног
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
2767
4 долоо хоног
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
2578
1 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
2449
1 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
3897
2 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
3576
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
305
2 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
78944
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
73534
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд