Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ХБНГУХ-ны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхетэй уулзав


7 жил

Женев хотод чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхетэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уг уулзалтаар Монгол, Герман улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Зөвлөлдөх хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийхээр харилцан санал солилцлоо. Уулзалтаар хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналт, эмнэлгийн дотоод халдвар, зүрхний мэс заслын эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, сүрьеэ болон халдварт өвчин, гепатит В, С вирусийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллаж байсныг хоёр тал онцлон тэмдэглэлээ.

Харин 2013 оноос дээрх үйл ажиллагаануудын хэрэгжилтийн явц удааширч яамд хоорондын Зөвлөлдөх хуралдаан зохион байгуулагдаагүй байгаад дүгнэлт хийж, дахин сэргээж ажиллах чиглэлээ тодорхойллоо. Энэ хүрээнд Монголд эмчлэгдэхгүй байгаа хүүхдийн зүрх судасны болон цусны хавдрын чиглэлээр эмч мэргэжилтнийг багаар нь бэлтгэж хамтран ажиллах, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү