“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 он 19 дэх дугаарт Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацаа, дагалдан ажиллуулах хугацаа болон цагаар ажиллахтай холбоотой зүйл хэсгийг нэмжээ. Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох бөгөөд хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байхаар тогтоосон байна. Түүнчлэн ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд дагалдан ажиллуулах хугацаа мөн гурван сар хүртэл байх нь.
Дээрх хуульд “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ хэмээн тусгаж, цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар хуульчилжээ. Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байхаас гадна цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгохоор хуульд заажээ.
Эмхэтгэлд Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолууд, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.
Мөн Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж, энэ журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
9 жил /2017-05-17 03:23:54 GMT+8/
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
270
3 өдөр
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
367
4 өдөр
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
737
1 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
729
1 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
690
1 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
726
1 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1437
3 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1344
3 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1486
3 долоо хоног
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно
1764
3 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
1720
3 долоо хоног
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
2424
1 сар
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
2938
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
73860
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
68647
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд