УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагааг Монгол Улсын их сургуульд зохион байгууллаа.
Тус Байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоороо Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар Монгол Улсын их сургууль /МУИС/-д ажилласан юм. Уулзалтад Ажлын дэд хэсгийн гишүүд болон МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүн, багш нар байлцсан.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Ундраа “Ажлын хэсэг Дээд боловсролын хуулийн хэрэгжилт, дээд боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, санхүүжилт болоод багш, ажилтан, эрдэмтдийн нийгмийн асуудал, сургалтын чанар, агуулга мөн төгсөгчдийн ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байна” гээд сурдаг их сургуулиас судалгааны их сургууль болоход эрх зүйн орчин хэрхэн бүрдэж байгаа талаар асуусан юм. Мөн бодлогын түвшинд “Дээд боловсролын удирдлагын түвшний асуудал”, “Дээд боловсролын чанар, агуулгын талаар” сэдэвт хоёр хэлэцүүлгийг Төрийн ордонд хийхээр төлөвлөж байгаа тул өргөнөөр оролцохыг хүслээ.
Дараа нь МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар сургуулийнхаа талаар товч мэдээлэл өгч, судалгааны их сургууль болохын тулд хийж буй алхамуудаа танилцуулав. 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавьсан бөгөөд тулгарч буй хэд хэдэн асуудал байгааг уулзалтын үеэр тэрбээр хэлсэн юм.
Эхний ээлжинд МУИС-ийг тусгай статустай болгож, эрдэмтэн багш нарын оюуны чадамжийг улс орны бодлогын томоохон судалгаанд ашиглахыг хүслээ. Мөн байгалийн ухааны салбарт бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолсон юм. Учир нь, хими, физик, математикийн ангиудад суралцах оюутны тоо жилээс жилд багасаж байгаа гэнэ. Мөн МУИС-ийн ойр орчмын газруудад хувь хүн, албан байгууллагууд барилга байшин барьж, орчныг эмх замбараагүй болгож байгаа асуудалд арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хүслээ.
Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилт, сургуулийн бодит байдалтай танилцсанаар боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэл гарган, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар хуулийн хэрэгжилттэй танилцав
9 жил /2017-04-25 07:21:25 GMT+8/
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
265
3 өдөр
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
363
4 өдөр
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
733
1 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
725
1 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
686
1 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
722
1 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1433
3 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1340
3 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1482
3 долоо хоног
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно
1760
3 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
1716
3 долоо хоног
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
2420
1 сар
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
2933
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
73856
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
68643
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд