С.Жавхлан гишүүн УИХ-ын танхимд бус уул уснаа үнэнийг өчнө гэв үү


7 жил

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлдэг уламжлалтай. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы нээлтэд оролцож чадахгүй, уул уснаа явна гэдгээ сошиалаар албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр "Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй. Үүнийг түмэн олондоо дуулгаж хүлцэл өчье. Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээсээ илүү уул, усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилмээр байна. Та бүхнийгээ ч монгол төрөө ч даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас энэ сарын 5-нд их хурлын чуулганы албан ёсны нээлтийн үеэр миний бие Бурхан халдун уулан дээр байх болно.  Бурхан халдун хайрхан дээрээ хэлсэн ярьсан хийсэн бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно" гэв.

Уг нь иргэдийнхээ төлөө уул хаданд гарч, зан үйл үйлдэхээ зарлах бус, УИХ-ын чуулганы танхимд хууль баталж, ард түмнийхээ дуу хоолой болж байх ёстой л баймаар юм.

Эрхэм гишүүний бичлэгийг доорх линкээс үзнэ үү.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү