Мах, ногооны үнэ 4.9 хувиар өссөн байна


1 цаг

Hийсэл, хөдөө орон нутагт худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэгдсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3.5 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй гарсан байна.

Тухайлбал, хонины ястай мах 20,303 төгрөгөөс 21,197 төгрөг хүрч 4.4 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Мөн үхэр, ямааны мах өмнөх долоо хоногоос 2.1 хувиар тус тус өсжээ. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийн үнийн дүнгээ барьжээ. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн болон нарийн ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулах 4.4-4.9 хувь өссөн байна.

Хөдөө орон нутаг мах, махан бүтээгдэхүүн болон цагаан будааны үнэ нэмэгдэхээс гадна шатахууны үнэд өөрчлөлт орсон байна. Хонины мах 16,862 төгрөгөөс 17,426 төгрөг, үхрийн мах 22,367 төгрөгөөс 22,693 төгрөг, ямааны мах 14,110 төгрөгөөс 14,730 төгрөг болж нэмэгджээ. Эсрэгээрээ үнийн дүн буурсан бараа бүтээгдэхүүнд гурил, сүүний хамаарч байна. Дээрх хоёр бүтээгдэхүүнд 0.1-0.2 хувь хүртэл буурчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү