УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн болон орон нутгийн өмчит компаниудад илэрсэн зөрчлүүдийн талаар цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Тэмээ судлах гээд орон нутгийн өмчит байгуулчихсан ч байх шиг. Энэ бол төрийн өмчит компанийг хэн нэгэнд зориулж дураараа байгуулж байгаа нэг жишээ. Удахгүй морь, хонь, ямаа, үхэр гээд байгуулах бололтой.
Орон нутгийн өмчит 394 компанид аудитын шалгалт хийхэд 397 зөрчил дээр 415,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байх жишээтэй. Нийтийн өмчийн хуулийг зөв тогтолцоо руу чиглүүлж, өнөөдөр гарч байгаа алдаа дутагдлыг засварлах, цоорхойг бөглөж хийх хэрэгтэй болсон шалтгаан энэ" гэв.
0
0
0
0
0
0