С.Ганбаатар: Миний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа намайг шалгаач гэж хуулийн байгууллагад хэлж байгаа


4 цаг

Өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан ҮХЦ-д хүсэлт гаргах тухай асуудал нь УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх”-ыг агуулгатай болохыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.

Тэгвэл эл асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулах үеэр тэрбээр "Миний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа намайг шалгаач гэж хуулийн байгууллагад хэлж байгаа" гэв. Түүний байр суурьтай холбоотойгоор сэтгүүлч "Та өөрийнхөө хүсэлтээр түдгэлзэж болдоггүй юм уу" гэхэд тэрбээр "Энэ чинь УИХ-ын гишүүний асуудал шүү дээ. Өөрөөс нь шалтгаалахгүй" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү