Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан талаар өнөөдөр мэдээллээ. Уг мэдээллийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өгсөн юм.
Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-ын алив шийдвэрт хэсэгчлэн буюу бүхлээр нь хориг тавих эрхтэй. Хоригийг хүлээж авах эсэхийг УИХ шийддэг.
Тэгвэл, Үндсэн хуулийн 33.1.1-т "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж заасан.
Өөрөөр хэлбэл хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол хориг хүчингүй болно. Тэр хүртэл Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол хүчин төгөлдөр байх юм.
Харин хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, тогтооно.