ЭЗХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА\И. БАТХҮҮ УВС АЙМГИЙН ХЯРГАС СУМЫН ЕБС-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ


6 сар

 

Увс аймгийн Хяргас сумын туульч М.Парчины нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна

Түүхт энэхүү сургуулиас МУ-ын хөдөлмөрийн баатар Дархан аварга Х. Баянмөнх, алдарт туульч М. Парчин, Төр нийгмийн зүтгэлтэн Ж. Батмөнх, Анагаах ухааны доктор профессор гавьяат багш Г. Жамба зэрэг олон арван алдартан гавьяатнууд төрөн гарсан нь түүхэн бахархал бөгөөд ирээдүй хойч үе бидэнд үнэтэй үлгэр дууриалал болсоор ирсэн билээ.                                              

Миний аав, ээж бүх амьдралаа боловсролын байгууллагатай холбосон багш хүмүүс учир аавынхаа нэрээр боловсролыг дэмжигч "Идэш багш" санг үүсгэн байгуулж ирээдүй хойч болсон хүүхдүүдийн боловсролыг дэмжих ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Оюуны манаанд үнэтэй хувь нэмэр оруулан эрдмийн гэрэл түгээсэн Хяргас сумын М.Парчины нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, албан хаагчид, сурагч багачууд, үе үеийн төгсөгчид, сургуулиараа овоглосон эрдэмтэн мэргэд, алдартан гавьяатнууд та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зуун дамнасан бахархал, ирээдүйн мянган гэрлийн эхлэл байх болтугай

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга - И. Батхүү

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү