УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон юм.
Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, ажлын хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Цаг хугацааны хувьд давчуу байгаа учраас олон хоногийн завсарлага өгөх боломжгүй тул маргааш буюу зургаадугаар сарын 25-ны 14.00 цаг хүртэл завсарлага өгье" гэж мэдэгдлээ.
Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа.