Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын тэргүүлэх шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ид хэлэлцэж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хувьд, бүтцийг өөрчлөхгүй гэдгийг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл яамдын тоог цомхотгохгүй бас нэмэхгүй.
Үүнээс гадна Засгийн газарт ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвслийг урьсан. Улмаар ХҮН намд хоёр, ИЗНН-д нэг, Үндэсний эвсэлд нэг сайдын суудал өгөхөөр тохирсон талаар мэдээлэгдэж байгаа.
Түүнчлэн, яамгүй сайд нар буюу Үндэсний хорооны дарга нарыг бол цомхотгоно гэж мэдээлсэн.
Тэгэхээр Ерөнхий сайдыг өөрийг нь хасвал энэ танхимыг нийт 19 сайд бүрдүүлнэ гэсэн үг. Энэ 19-ийг дөрвийг ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд өгчихөөр МАН-д 15 сайд ноогдож байна.
Атал нөгөө талаас МАН өөрийн сайд нарын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт хийнэ гээд мэдээлчихсэн. Ерөнхий сайдыг оруулаад 16 сайдын 40 хувь гэвэл 6-7 суудал гэсэн үг. Үндсэндээ МАН-аас 6-7 сайд шинээр томилж, бусдыг нь УЛИРААНА гэж ойлгоно.
Энэ дагуу МАН-ын сайд нарын прогнозыг гаргавал,
- Тэргүүн шадар сайд Н.Учрал
- ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт
- АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Сангийн сайд Ж.Жавхлан
- ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
- БХБ-ын сайд Э.Бат-Амгалан
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
- Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
- ЦХХХ-ы сайд Э.Батшугар гэж гарч байна.