МАН-ын удирдах зөвлөл яг одоо хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Ерөнхий сайд цаг алдалгүй бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын тодорхой асуудлууд дээр шийдвэрээ яаралтай гаргаж ажиллах шаардлагатай байна гэж өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдээлсэн билээ.
Шинэ Ерөнхий сайд УИХ-ын чуулганд өнгөрөгч баасан гарагт Засгийн газрын бүтцээ танилцуулах амлалт өгсөн ч танилцаагүй юм.