Л.Оюун-Эрдэнэ: Хүүгийн маань хайртай бүсгүй давхар биетэй болоод 17 саяын бөгж бэлэглэсэн юм билээ


2 өдөр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Орлогоо нотол асуудал яагаад Хамтарсан Засгийн газрын асуудал болчихов" гэдгийг тодуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайтад явж байхад хооронд ийм мэдээлэл гарч эхэлсэн. Хүү маань 23 настай. Нэгэн бүсгүйд хайртай болсон нь үнэн. Бие давхар болоод 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн. 500 мянгын бугуйвч бэлэглэсэн. Үүнийгээ АТГ-т тайлбар мэдүүлгээр өгсөн" хэмээн хариуллаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү