Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүний өмнө намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байгаа юм.
Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн гар утас руу заналхийлсэн мессежүүд их ирж байгаа.
Үүнд автах нь хаашаа юм. Гишүүдийн утсанд мессеж ирж байгаа нь анхны тохиолдол биш" гэсэн юм.