УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар мэдээлэл хийж байна.
О.Саранчулуун, Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрэгжүүлэх таван чухал сүбьект байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар, Засгийн газрын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлаг, нутгийн удирдлага буюу Засаг дарга нар.
Өнгөрсөн долоо хоногт бид Засаг дарга нарыг оролцуулж, "Нутгийн удирдлагын оролцоо-2025" зөвлөгөөнийг хийсэн.
Ж.Баясгалан, Би УИХ-ын гишүүн болсноос хойш 18 аймгаар явсан. Хөдөөгүүр явахад ихэнхдээ Засаг дарга нар нь байдаггүй, хүртээмжийн талаарх мэдээллээ авч чаддаггүй. Харин энэ зөвлөгөөнд маш олон Засаг дарга нар, холбогдох байгууллагуудыг төлөөллүүд ирж хүртээмжийн талаарх мэдээллээ олж авсан гэж бодож байна.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь орон нутаг, гэр хороололд амьдардаг. 13-хан хувь нь орон сууцанд амьдардаг. Тэгэхээр энэ хүмүүстээ хүрэхийн тулд орон нутаг болон гэр хорооллоор явахаас өөр аргагүй. Гэр хороололд тэргэнцэртэй явах ямар ч боломжгүй. Гэрээсээ гараад мэдээлэл авах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ тал дээр Цахим хөгжлийн яам бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг цахимаар авах, киоскуудыг брайль үсэгтэй, ярьдаг оператортой болгосон. Бүх үйлчилгээг цахимаар аваад, хамгийн сүүлд гарын үсэг зуруулах болоход төрийн байгууллагууд маш их учруулдаг талаар бид зөвлөгөөний үеэр хөндөж, нэлээн сайн ярьж ойлгуулсан.