Ерөнхий сайд чөлөөтэй


1 өдөр

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 126 гишүүнээс:

  • Гадаад томилолттой -22
  • Орон нутагт томилолттой- 4  
  • Чөлөөтэй- 2 /Н.Алтанхуяг, Л.Оюун-Эрдэнэ/
  • Эмнэлгийн чөлөөтэй- 3

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар өнгөрсөн лхагва гарагт Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын нээлтэд оролцож, орон нутагт ажилласан Засгийн газрын ээлжит хуралдаан хойшилсон. Засгийн газар пүрэв гарагт хуралдана гэсэн мэдээлэлтэй байв.

Харин пүрэв гарагийн /2025.05.15/ чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхий сайд чөлөө авсан. Өнөөдрийн /2025.05.16/ ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л чөлөөтэй байна.

Ерөнхий сайдыг орлогоо нотлох, огцрохыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн гоёл чимэглэл, цүнх, автомашины тэрбум давсан тансаглалын эх үүсвэр хаанаас гарсныг иргэд асууж байгаа ч Ерөнхий сайд хариу тайлбар хийгээгүйн дээр өнгөрсөн лхагва гарагаас хойш сураггүй байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү