О.Алтангэрэл : Олон нийт шүүмжилж байгаа асуудлын талаар Ерөнхий сайд өөрөө тайлбар өгөх байх


6 цаг
   Ерөнхий сайдын хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан иргэд төв талбайд хоёр дахь өдрөө жагсч буй.
 
        Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй. Монгол Улсад хууль бус хөрөнгийг хураах процессын хууль байхгүй. Би хуульч хүн. Хууль зүйн яамыг удирдаж байгаа хүний хувьд хэлж байна. Хууль бусаар хөрөнгөжих хуулийн зүйл заалт 2012 онд Эрүүгийн хуульд орсон. Дараа нь үндэслэлгүй хөрөнгөжих болж хувирсан. Харамсалтай нь энэ хуулийн зүйл заалт орсноос хойш гурван удаагийн Өршөөлийн хуулиар Монгол Улс авлигачдаа өршөөсөн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын хууль гаргаж, 35 их наяд төгрөгийн асуудлыг тус хуульд хамааруулж Өршөөлийн хуулиар өршөөсөн. Одоогийн Засгийн газраас өргөн бариад байгаа Хууль бус хөрөнгө орлогыг хураах төсөлд бид ямар нэгэн ял, шийтгэ ярихгүй байгаа. Гэхдээ 2002 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол хураая л гэж байгаа. Энэ зүйлийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-руу орсон байгаа.Олон нийт шүүмжилж байгаа асуудлын тухайд Ерөнхий сайд өөрөө тайлбар өгөх байх" гэв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү