УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Италид Элчингийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ


2 долоо хоног

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг чөлөөлөөд буй. Тодруулбал, тэднийг гадаад руу Элчингийн зөвлөхөөр томилогдож байгаатай холбоотойгоор ийнхүү чөлөөлсөн байдаг. Тэгвэл тэдний томилгоо эхнээсээ баталгаажиж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож, ажлаа эхлүүлсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Итали улсад Элчингийн зөвлөхөөр томилогдож, ажиллаж эхэлжээ.

Тун удахгүй УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийн томилгоо албажих бололтой.

Дашрамд дурдахад, өмнөх парламентад байсан эмэгтэй гишүүдийн энэ мэт томилгоо олны анхааралд байна. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү