https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Х.Баттулга : Х.Нямбаатар 15-16 хувийн санал авчихаад Нийслэлийг удирдах гэж байна

Х.Баттулга : Х.Нямбаатар 15-16 хувийн санал авчихаад Нийслэлийг удирдах гэж байна


3 долоо хоног
 
 

 

Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн асуудлаар Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэр дэвшигчдээ бид хаана ч явсан дэмжиж ажиллах нь тодорхой. 30 нэр дэвшигч сул байсан гэдгийг Х.Нямбаатараас өөрөөс нь асуу. Сул байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Манайд байгаа залуучууд тэр. Сонгуулийн хуулийг 2020 онд өөрчилж, ирцийн босгыг байхгүй болгосон. Сонгуулийг тав дахь өдөр хийсэн. Өнөөдөр Х.Нямбаатар 15-16 хувийн санал авчихаад Нийслэлийг удирдах гэж байна. 400 автобусны хэрэг, шахмал түлш, бродюрын асуудлыг бүгдийг нь ил болгож ярих хэрэгтэй. Ардчилсан нам ялагдсан шалтгаан ирц хүрээгүйтэй холбоотой. Таван суудал авсан нь хангалтгүй үр дүн. Нийслэлийн Ардчилсан намын асуудал надад хамаагүй. Нийслэлийн ардчилсан нам хуралдаж даргын асуудлыг ярих байх" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү