https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
П.Сайнзориг: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шийдвэрээр тэглэсэн ахмадын зээлийн мөнгө огт төлөгдөөгүй. Үүнийг татвар төлөгчид төлөхөөр байгаа

П.Сайнзориг: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шийдвэрээр тэглэсэн ахмадын зээлийн мөнгө огт төлөгдөөгүй. Үүнийг татвар төлөгчид төлөхөөр байгаа


1 долоо хоног

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх талаар мэдэгдэж байсан. Улмаар Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн юм. Гэтэл уг өр одоог хүртэл огт төлөгдөөгүй байгаа талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээллээ. 

Тэрбээр, "Ахмадын зээлийг тэглэсэн гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зээл төлөгдөөгүй. Өнөөдөр ахмадуудын банкин дээр бичигдсэн зээл тухайн ахмадын нэрнээс тэглэгдсэн гэх боловч тэр зээлүүдийг залуучууд бид болон татвар төлөгч нар, аж ахуйн нэгжүүд төлөхөөр болж байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдэгдлийг хийх үеэр нэг их наядын ахмадын зээлийг тэглэсэн өр төлбөрийг хэн хариуцах нь мэдэгдэхгүй байсан. 

Тухайн үед Дорноговь аймагт байрлах Салхитын мөнгөний ордыг хөрөнгө оруулагч нараас нь авч, эдийн засгийн эргэлтэнд оруулж, ахмадын зээлийг тэглэнэ гэсэн боловч энэ ордын нөөц боломж, үйл ажиллагаанаас шалтгаалаад ахмадын зээлийг төлөх ямар ч боломжгүй байсан. Тухайн үед 929 тэрбум 827 сая төгрөгийн фондыг гаргасан. Гэвч өнөөдрийн байдлаар ахмадын зээлийг тэглэсэн өрнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй, нэг их наяд төгрөгийн өр төлбөрийг хэн төлөх нь мэдэгдэхгүй байгаа" гэжээ. 

ВИДЕО:

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү