https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Б.Энхбаяр шавийнхаа “хулгайн” мөнгөнөөс өөрөө мэдэлгүйгээр “хүртчихэв” үү?

Б.Энхбаяр шавийнхаа “хулгайн” мөнгөнөөс өөрөө мэдэлгүйгээр “хүртчихэв” үү?


4 долоо хоног

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр өөрийн шавь Ч.Батзоригийг дэмжиж орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхээр Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос дэмжүүлэн НИТХ-д Баянзүрх дүүргээс нэрийг нь дэвшүүлжээ. Ингэж дэвшүүлэх болсны цаад шалтгааныг Эргэлт.мн сайт  нийтлэлээр маш тодорхой баримттайгаар дэлгэжээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр, өөрийн шавь Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирал асан Ч.Батзоригийг сонгуулийн ерөнхий менежерээр сонгон ажиллуулсан бөгөөд эрхэм гишүүн, сайдын сонгуульд өргөсөн 400 гаруй сая төгрөгийн хандивын бараг талтай нь тэнцэх хэмжээний хандивыг нэр дэвшигч Б.Энхбаярын дансанд түүний сонгуулийн менежер Ч.Батзоригийн хамаарал бүхий этгээдүүд хийчихсэн байх юм. /https://ergelt.mn/news/22/single/47007 /

Б.Энхбаярын сонгуулийн албан ёсны хандивын дансанд нь ингэж хандив өргөсөн бол албан бусаар, бэлэн мөнгөөр ямар хэмжээний “хандив” өргөж, тэд ямар тохиролцоонд хүрснийг ёстой бурхан л мэдэх байх даа. Ямартай Ч.Батзориг “Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирал” байхдаа албан тушаал, авлигын хэрэг болох Ногоон автобусны гэмт хэрэгт холбогдогчоор татагдсан нь үнэн боловч түүний “хэрэг” тэгсгээд чимээ алдарч, “мултарсан” нь үнэндээ ХЗДХ-ийн сайдаар “хамгаалуулсан”, түүнийг “хулгайн мөнгөөрөө” дэмжсэнтэй холбоотой байсан бололтой. ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг иргэд олон нийт улс төр дэх шударга, зарчимч гишүүдийн нэг, төрөөс төрсөн тэрбумтнууд, авлигач, хулгайч нартай тэмцдэг цөөн улс төрчийн нэг гэж үнэлдэг. Гэтэл мань эр өөрийн шавь, “төрөөс төрсөн тэрбумтан” Ч.Батзоригт хууртаж, өөрөө ч мэдэлгүйгээр авлига, албан тушаалын “мөнгөнөөс” нь хүртчихсэн бололтой. Тийм биш бол ярих хэлэх бүрдээ авлига албан тушаалын гэмт хэргийн эсэрэг, шударга үнэнийн төлөө дуугарч явдаг эрхэм гишүүн ингэж “гэнэдэх” ёсгүй дээ. Харамсалтай нь Б.Энхбаяр нь өөрийн суган дор “мэргэжлийн хулгайч” Ч.Батзориг байсныг мэдээгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү