https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Х.Тэмүүжин: УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх эдэлдгийг одоо зогсоох ёстой

Х.Тэмүүжин: УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх эдэлдгийг одоо зогсоох ёстой


1 долоо хоног

Шинэ УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр болж, гишүүд тангараг өргөсний дараа УИХ-ын даргыг томилсноор үйл ажиллагаа нь эхэлж байна.

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын  шийдвэрийг танилцуулж, дэмжих тухай санал хураалт явуулахад 126 гишүүнээс таван гишүүн татгалзсан бөгөөд гишүүдийн олонхийн саналаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилсон. УИХ-ын даргыг томилсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин үг хэлсэн юм.

Тэрбээр, УИХ-ын даргыг томилохтой  холбогдуулан таван зүйлийг хэлье. УИХ-ын дарга бол парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентаар УИХ-ын даргыг 126 гишүүнийх нь  нэг байлгах зарчим руу шилжих нь зөв. УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх эдэлдгийг одоо зогсоох ёстой байх. 

ҮАБЗ бол Ерөнхийлөгчөөр удирдуулж, Засгийн газрын гол гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд нь болон хэрэв парламентаас төлөөлөл орох бол Хууль зүйн байнгын хороо, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооноос төлөөлөл орох ёстой. Түүнээс биш УИХ-ын дарга тэнд тусдаа эрх эдлээд сууж болохгүй. Үндсэн хуулинд ч ингэж зааж өгөөгүй. Энэ парламент ийм зоригтой шийдвэр гаргана гэж итгэж байна. 

Мөн Парламентын засаглалтай ардчилсан оронд ямар ч парламент гүйцэтгэх засаглалтайгаа нэг байшинд байдаггүй. Тиймээс энэ удаагийн парламент зориг  гаргаж Төрийн ордноос Засгийн газрыг гаргана гэж итгэж байна гэв. 

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү