https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
"Үндэсний эвсэл”-ийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ

"Үндэсний эвсэл”-ийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ


1 долоо хоног

"Үндэсний эвсэл”-ийн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр болов.

"Үндэсний Эвсэл" нь 1 улс төрч - 1000 мэргэжилтэн зарчмын хүрээнд төрийн ажлын арвин туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр салбартаа танигдсан, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа тэргүүлэх зэргийн, салбар бүрийн мэргэжилтнүүд энэ удаагийн сонгуулийн тойрогт өрсөлдөхөө зарлаад байгаа юм.

Энэ үеэр "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Залуучууд чанаргүй боловсролын системийн хохирогч, хөдөлмөр нь үнэлэгддэггүй хөлсний боол байхыг хүсэхгүй учраас гадагшаа зугтаасан ийм л эмгэнэлт дүр зураг хэвийн үзэгдэл болжээ. Ийнхүү авлигал гаарч, намчид баяжиж нийгэм ядуурч төрт ёс ардчилал, хүний эрх, хууль, шударга ёс намчдын дор гишгэгдэж нийгэм айдас, дарангуйлалд автаж намчид нийгмийг бүхэлд нь сэхээнд оруулж намчид л дангаар ноёрхох тогтолцоо руу маш хурдацтай гулсан орж байна. Тиймээс бид хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Одоо л зөв сонголт хийхгүй бол хэтэрхий оройтно. "Үндэсний эвсэл" элэг нэгт монголчуудынхаа амьдралыг намчдаас Монгол төрийг эрхзүйн болон эдийн засгийн зөв аргаар салгаж, эрүүлжүүлж, эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, ажилдаа эх оронч сэтгэлтэй, эрч хүчтэйгээр ханддаг, цөхөрч ядарсныг өмөөрч хамгаалдаг, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэнэ. Нийгэм нь айдасгүй амар амгалангаар дүүрэн, хүчирхэг Монголоо сэргээн цогцлоох Солийн Данзангийн үндэсний ардчилсан үзлийг удирдлага болгон "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжъя уриатай" УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг ийнхүү нээж байна" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү