УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулаад дууссан. Гэвч тус намын зарим гишүүд тойрогтоо нэр дэвшиж чадаагүй, буруу тойрогт оролцохоор дэвшүүллээ, жагсаалтад багтсангүй гэх шалтгаанаар мөнгөө буцааж авах, намын гишүүнчлэлээсээ татгалзах хүсэлтээ өгөөд байна. Тухайлбал нэр дэвшигчдээ зарласан өдөр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намаас гарч буйгаа мэдэгдсэн. Харин АН-аас түүнд баруун бүсэд нэр дэвших эрх олгосон талаар намаас нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор олон талын санал шүүмжлэл гарч буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Ам нээвэл уушиг нээ гэж Зи-гийн хүн гэдэг дээр нэг тайлбар хийчихье. Батхүү агсаны шүүхийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж, танилцсан. Тангараг өргөсөнийхөө дараа орондоо Зөвлөх болооч гэсэн. 1 жил ажиллаад ажлаа өгсөн. 6 жил харьцсангүй. Чиг шугамаараа явсаар өдий хүрчээ. Өөрсдөө л дэвшээд сонгуулийг гоё харагдуулаад өгөөч ээ гэсэн шүү дээ. Тэр 2-т огт дургүй. 12 хүн л надад санал өгсөн шүү. Би жинхэнээсээ өрсөлдсөн бол тийм санал авахгүй ээ, бүү бас" хэмээн цахим хуудастаа жиргэжээ.