Ч.Номин сайдын "солиотой" пиар


3 долоо хоног

Сонгууль дөхөж, улстөрчдийн солиорол эхэлж байна. Түүнийг нь ч бид эгдүүцэн ажиглаж буй. Саяхан л гэхэд Соёлын сайд Ч.Номин "солиотой" пиар хийж, хүүхдүүдээр бамбайлан олон нийтээс оноо авахаар санаархсан байх юм.
Тодруулбал, өнгөрсөн Ням гарагт СХД-ийн хүүхдүүдэд үнэгүй жүжгийн тасалбар тарааж, жүжиг үзэж сонирхохоор ирсэн багачуудад Соёлын сайдын ажлын тайлан сэтгүүлийг тараажээ.
Нэг ёсондоо 27 жилийн дараа үүд хаалгаа нээсэн Хүүхэд, залуучуудын театр, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлийг ашиглаж хатагтай Ч.Номин шоу хийчхэв үү дээ гээд дүгнэхэд хилс болохгүй. 
Улс төр, пиар хийж болно оо. Гэхдээ үүндээ хүүхдүүдийг хутгах нь хэр ёс зүйтэй вэ гэдэг л анхаарал татна. Ч.Номин сайд эцгийн бэлээр төрийн суудалд заларч, 4 жил "эрхэлсэн". Харин дорвитой зүтгэл үзүүлсэн эсэхийг салбарынхан нь шүүх биз.
Ямартай ч Ч.Номин сайд УИХ-ын гишүүн болохоор ухаан сөхөөгүй л "улайрч" байгаа бололтой юм. Үйлдлээс нь харагдаад байна. Өрөвдмөөр ч юм аа даа...

Эх сурвалж: Sanuulga.mn 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү