Ш.Адьшаа: Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Нүд нь балай, чих нь дүлий" юм шиг явж байна

Ш.Адьшаа: Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Нүд нь балай, чих нь дүлий" юм шиг явж байна


8 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ. Тэрбээр,

"Цахим гэмт хэрэгт Монголын ард түмэн нэрвэгдэж, унаа тэрэг, орон байрнаасаа салсан НОЦТОЙ байдал үүсээд байна. Энэ асуудалд бид яагаад арга хэмжээ авч болохгүй байна аа. Хууль зүйн сайд "шударга" Б.Энхбаяр хаана байна. Цахим хөгжлийн сайд Н.Учрал хаана байна.

Цахим гэмт хэргийн асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирж шийдье. Хууль хүчний байгууллагынхан болон арилжааны банкууд хуйвалдаж байна гэж харж байгаа. Гэтэл Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Нүд нь балай, чих нь дүлий" юм шиг явж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү