Д.Энхбат АН-аас УИХ-д нэр дэвшинэ


1 сар

АН-ын дарга Лу.Гантөмөр АН-д байсан болон ардчиллын төлөөх намуудын төлөөллүүдийг намдаа нэгдэхийг уриалж байсан билээ. Энэ нь ч ажил хэрэг болж эхэлсэн бөгөөд "Датаком" компанийг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбатыг УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр тохиролцсон болохыг эх сурвалжууд нотолж байна.

Тэрээр Хан-Уул дүүрэгт нэр дэвших аж.

Дангаасүрэнгийн Энхбат нь Иргэний Холбооны тэргүүн, Монголын Ногоон Намын даргаар тус тус ажиллаж, УИХ-ын 2008 оны сонгуульд Иргэний Эвслээс нэр дэвшин сонгогдож байсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МСДН, ХҮН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшин, 20.31 хувийн санал авсан билээ.

 

Н.Отгон
Sonin.mn

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү