С.Одонтуяа:Алба хаагчид амиа алдсан асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой


1 сар

Онцгой байдлын албан хаагч амиа алдсан асуудалд УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн байр суурийг тодрууллаа. 

С.Одонтуяа:  ОБЕГ-аас оруулж ирж буй төсвийг бид ерөөсөө хасдаггүй. Бүгдийг нь дэмжээд л явуулдаг. Яагаад гэвэл энэ чинь хүний амь настай холбоотой чухал асуудал байдаг. Би өөрөө дүүргийн засаг дарга, дүүргийн онцгой комиссын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ маш хэцүү асуудал гэдгийг мэднэ. Төсвийн асуудалд хүмүүс шүүмжлэлтэй хандаж хэвлэлээр бичсэнийг зөв гэж харсан. Тухайлбал байшин барилгад их мөнгө зардаг атал алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэлд бага мөнгө зарцуулдаг гэх шүүмжлэл бий. Энэ байдлыг хурдан засах хэрэгтэй. Хүнээ хамгаалах ёстой хүн чинь өөрсдөө гал өртөөд амь насаа алдаад байна гэдэг чинь маш ноцтой асуудал юм. Монгол улс ямар ч гамшгийн байдалд бэлэн биш байна гэсэн үг. Иргэд нь байтугай хамгаалж буй хүмүүс нь бэлэн биш байнаа гэсэн үг. Тийм учраас би энэ асуудалд маш хатуу байр суурьтай байгаа. Ялангуяа сүүлийн үед алба хаагч амиа алдсан хэрэг маш ойр ойрхон гарлаа шүү дээ. Тийм учраас холбогдох хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. 

-Хэн хариуцлага хүлээх ёстой вэ? 

Миний бодлоор Засгийн газар хариуцлагаа үүрэх ёстой. Засгийн газар хэндээ хариулага тооцох нь өөрсдийх нь асуудал. Ямар ч байсан Засгийн газар хариуцлагаа хүлээх ёстой. Шинэ төрсөн ээж нүцгэн гарсан асуудалд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорж байсан. Тэгвэл одоо тэр байтугай л асуудал гараад байна. Тиймээс засгийн газар хариуцлагаа хүлээж огцрох ёстой гэж үзэж байна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү