Сонгуульд оролцох 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар буцаажээ


3 долоо хоног

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нам эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэхээр зохицуулсан. Тэгвэл хуулийн хугацаанд 27, нам хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн хэмээн Үндэсний аудитын газраас мэдэгдэж байв. Тэгвэл Үндэсний аудитын газраас 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ.

    Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцэхгүй байгаа учраас буцааж, мөрийн хөтөлбөөр өөрчлөх даалгавар өгчээ.

       Үндэсний аудитын газраас 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг намуудад буцааж, 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн дотор өөрчлөн ирүүлэхийг тусгажээ. Үндэсний аудитын газар 27 нам, хоёр эвслээс дахин ирүүлсэн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү