Г.Занданшатар: ЭМ-ийн сайд С.Чинзориг огцрох болзлоо хангалаа


1 сар

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "УИХ-ын даргад шүүмжлэлтэй хандмаар байна. 3 жилийн өмнө захирамж гаргаж, ЗГ-ын хууль санаачлах эрхэнд ноцтой халдсан" гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ. Хэлсэн үгэндээ анализ хийгээрэй" гэх хариу тайлбар хийсэн юм.

Мөн хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бидний хийх ёстой ажлыг буруу гэж хэлж байгаа нь УИХ-ын даргын хэлснээр Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү. Чи би гэж талцах хэрэг байхгүй шүү" хэмээж, багагүй маргаан дэгдээлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү