Шахмал түлшний тээвэрчдийг шагнаж урамшууллаа


1 сар
Гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээж борлуулалтын цэгүүдэд түлш хүргэх ажлыг гүйцэтгэдэг дотоодын тээврийн компаниудыг Чанар борлуулалтын газраас хүлээн авч хүндэтгэл үзүүлж зарим жолооч, ачигч нарыг шагнаж урамшууллаа.
Үйлдвэрийн бүсээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг рүү тээврийн 31 компани өдөр бүрийн захиалгаас хамааран 230-310 тээврийн хэрэгслээр шахмал түлш тээвэрлэдэг байна. Дээрх ажлыг өдөр бүр цаг алдалгүй хийж айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудыг элч дулаанаар хангах үүргийг гүйцэтгэж буй жолооч, ачигч нарыг Тавантолгой түлш компанийн хүндэт тэмдэгээр шагналаа.
Шагнал гардуулах үеэр Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа, “Бидний ажлыг дэмжиж байдаг дотоодын тээврийн компаниудад талархал илэрхийлье. Манай компанийн зүгээс дотоод тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацааг багасгах зорилгоор олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, энэ онд сэрээт ачигч 20-ыг авч тодорхой тооны техникийг түлш ачих ажилд ашиглаж байна. Цаашид үйлдвэрийн талбайгаас ачихад зориулж туузан дамжуургыг суурилуулах ажлыг ч эхлүүлээд байна” гэсэн юм.
Тээвэрчдийн холбооны тэргүүн Н.Дэлгэрмаа, “Шахмал түлшний тээвэрлэгчдийн Голомт холбоог байгуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Компани холбооны хамтын ажиллагаа улам бэхжиж байна гэдэгт итгэлтэй байна. Тээвэрчдийн яруу алдар бадартугай” гэлээ.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү